• Эхлэл
  • “Галзуу зугаалга” киноны нээлт маргааш болно

“Галзуу зугаалга” киноны нээлт маргааш болно

2016/09/22

Монголын кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж байгааг хүн бүр харж байна.

Шинэ шинэ уран бүтээл ар араасаа гарсаар байна. Энэ удаа бид та бүхэнд шинэ кино болох “Галзуу зугаалга” УСК-ны тухай мэдээллийг хүргэх гэж байна. Энэхүү кино нь үзэгёдийн дунд аль хэдийн хүлээлт үүсгээд байгаа билээ. 

“Хасурлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” УСК албан ёсны трэйлерээ дэлгээд байгаа. Тэгвэл тэд маргааш /2016.09.23/ нээлтээ хийх гэж байгааг дуулгахад таатай байна. "Галзуу зугаалга" киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, продюсерээр Б.Шүүдэрцэцэг, зургийн даргаар С.Өлзийхүү нар ажиллажээ.

Киноны хөгжмийг "Nisvanis"-ын Амгаа  бичиж, зураачаар ОХУ-ын Бүх холбоотын киноны дээд сургууль буюу ВГИК-ийг төгсч ирсэн мэргэжлийн кино зураач Э.Батхүлэг, ерөнхий зураглаачаар Chris Martin хэмээх америк зураглаач ажиллажээ. Крис Мартин зураг авалтаа 4k форматаар олон улсын чанарын стандартын дагуу хийснээрээ онцлог аж.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, “ жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун ,

“Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай нар болон МУСТА Г.Золбоот тоглож, Ц.Хүсэлбаатар найруулжээ. Киноны хамгийн залуу жүжигчин нь Төрийн соёрхолт Ц. Төмөрбаатарын ач охин, туслах найруулагч Т.Анарын охин 7 настай А.Ялгуун аж. "Галзуу зугаалга" киноны хамгийн муу дүр хүүхэмсэг, харгис, хэрцгий оргодол Шөвөгт тоглосон жүжигчин Д.Даваажав юмсанж.

Ивээн тэтгэгчид:  Монфреш, Wycon cosmetics, Abigail jeans дэлгүүр, ST design компани

Дэмжиж ажилласан: Зэвсэгт хүчний жанжин штаб, 310,065 дугаар анги

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин