Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.
Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна