Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас компаний захирлууд, CЕО нарт зориулсан уламжлалт сургалтаа энэ есдүгээр сарын 28, 29-нд зохион байгуулах гэж байна. Ингээд энэ сургалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сургалтын зорилго: ААН, байгууллагуудын удирдах дээд шатны ажилтнууд /CEO/-ын бизнесийн болоод менежментийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, санхүүгийн удирдлага, хууль эрх зүй, худалдаа, менежмент, маркетинг зэрэг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагддаг, байнга сайжруулж гүнзгийрүүлж байх шаардлагатай мэдлэг, чадваруудыг богино хугацаанд онол, практик хослуулан зааж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дадал чадвар эзэмшүүлэх болон бизнесийн салбар тус бүрийн хэрэгцээ шаардлага, онцлогыг харгалзан тодорхой мэдлэгүүдийг системтэй олгоход чиглэгдэнэ.
Сургалтын давуу тал:
- Сургалтын хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан бизнесийн салбар тус бүрээр боловсруулан гаргасан бөгөөд тухайн салбарт бизнес эрхлэгч CEO нарын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана
- Компанийн захирал хүний зайлшгүй мэдэх ёстой мэдлэгийг богино хугацаанд системтэйгээр эзэмшүүлж, дадлага туршлагыг нэмэгдүүлэх
- Сургалтад европын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн магистр, доктор, профессор цолтой, бизнесийн салбарт судалгаа шинжилгээ хийж олон жил ажилласан дадлага, туршлагатай багш нар хичээл заана
- Сургалтын анги танхим тохилог, оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтой
- Төгсөгчдөд сертификат олгоно
Сургалтын агуулга, хөтөлбөр
- Стратеги менежмент
- Хүний нөөцийн менежмент
- Валютын ханшийн эрсдэлийн менежмент
- Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах нь (IPO)
- Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх нь
- Хууль ёсны худалдааг хөнгөвчилөх асуудалд
- Эрсдэлийн менежмент
- Чанарын менежмент
- Тохиролцох ажиллагаа
- Манлайлах удирдах ур чадвар
- Компанийн өсөлтийн загвар
- Борлуулалтын маркетинг
Хамрах хүрээ:
Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах дээд шатны ажилтнууд, тухайлбал ерөнхий болон гүйцэтгэх захирлууд, санхүү, үйл ажиллагаа, борлуулалт, үйлдвэрлэл зэрэг тодорхой ажил үүрэг хариуцсан захирлууд...
Холбоо барих: /11-310619, 99273784, 88823212/
Цахим шуудан: bayarjargal@mongolchamber.mn
Сэтгэгдэл байхгүй байна