Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн асуудлуудад албан ёсоор хариулт өглөө. Хэвлэлийн бага хуралд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны "Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс"-ийн дарга О.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны "Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс"-ийн дарга О.Нарантуяа баар, ресторан , шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр хэлэхдээ:
-Баар, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хаана гэсэн ташаа мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх боллоо. Шөнийн цэнгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталсан хуваарь өнөөг хүртэл үйлчилж байна. Хуваарьт дурдсаны дагуу зарим баар ресторан шөнийн 04.00 цаг хүртэл үйлчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Одоогоор 00.00 цагаас хаана гэсэн захирамж гараагүй" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна