• Эхлэл
  • ”Ес зүйтэй сэтгүүл зүйн төлөө” уулзалт болно

”Ес зүйтэй сэтгүүл зүйн төлөө” уулзалт болно

2016/09/29

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрийг Монголд анх удаа тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд маргааш есдүгээр сарын 30-ны өдөр "Ес зүйтэй сэтгүүл зүйн төлөө" уулзалт танилцуулгыг зохион байгуулах гэж байна. Уулзалт Төв шуудангийн хурлын зааланд 10.30 цагт болох аж.

Дээрх уулзалтад Ёс зүйтэй сэтгүүл зүйг эрхэмлэдэг бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан байна. Ингээд маргааш болох уулзалтын хуваарийг хүргэж байна.

 

2016 ОНЫ 9-Р САРЫН 30, БААСАН ГАРИГ 

11:00–11:10 

Хэлэлцүүлгийн нээлт 
МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

11:10–11:25 Хэвлэл мэдээллийн ёс зүй, өнөөгийн байдал 
Д.Нарантуяа
МХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн,
“News” агентлагийн дэд захирал 

11:25–11:40 Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйд суурилсан хандлагыг хөгжүүлэх нь У.Тамир
МХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга, 
“Мэдээлэл Холбооны Чадавхийн хөгжлийн форум” ТББ-ын Тэргүүн

11:40–11:50 Асуулт / хариулт 

11:50–12:10 Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим Ц.Чимэддондог
МХМЗ-ийн Ёс зүйн хорооны орлогч дарга,
Хэвлэлийн Хүрээлэн, сэтгүүл зүйн багш

12:10–12.20 Асуулт / хариулт 

12:20–12:50 Хэлэлцүүлэг: /Чиглүүлэх асуултууд/ 

- Иргэдийн үнэнд нийцсэн мэдээлэл олж авах
эрх – ардчиллын үнэт зүйл

- Хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлага –хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх нь
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт-ардчиллын соёл ” Модератор: С.Батбаатар
МХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны орлогч дарга 

Панелист: 

МХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны дарга Ш.Сүхбаатар, МХМЗ-ийн Радио Телевизийн Ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар, 
МХМЗ-ийн Радио Телевизийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Лхагва
Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын Холбоо Ч.Болортуяа,
Монголын Сайтуудын Ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл,
Монголын сайтуудын Холбооны гишүүн Л.Оюунтунгалаг

12:50–13:00 Уулзалт-хэлэлцүүлгийн хаалт 

Дурсгалын зураг татуулах
МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тами

 


Сэтгэгдэл байхгүй байна