• Эхлэл
  • Хүнсний гол нэрийн бараан үнэ буурчээ

Хүнсний гол нэрийн бараан үнэ буурчээ

2016/10/03

Сүүлийн өдрүүдэд хүнсний гол нэрийн бара бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаа. Шалтгаан нь шинэ урагцын үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарсантай холбоотой аж.

Мөн махны үнэ гэсэн буурч байна. Үүнийг иргэд оюутны төлбөртэй холбож байна. Оюутанууд сургалтын төлбөрөө хийхээр мал, мах худалдаалдаг. Яг энэ үеэр махны үнэ маш хямд болдог нь уламжлал мэт болсон.

Тэгвэл энэ жилийн хувьд ч тэр махны үнэ буурсаар байна. Ингээд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа буюу 2016 оны есдүгээр сарын 28-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар буурсан гэх мэдээллийг хүргэж байна. 

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.4 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 7.9 хувь, адууны ястай махны үнэ 8.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.

2016 оны 9-р сарын 28-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4800 төгрөг, үхрийн /ястай/ мах 5905 төгрөг, үхрийн цул мах 7600 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 4310 төгрөгийн үнэтэй байв.

 

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.1 хувиар өсч, 2 дугаар зэргийн савласан гурилын үнэ 2.5 хувиар буурсан бол, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 9-р сарын 28-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 11.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.0 хувь, луувангийн үнэ 50.8 хувь, байцааны үнэ 15.3 хувь, манжингийн үнэ 39.9 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 2.3 хувь, луувангийн үнэ 13.5 хувь, байцааны үнэ 11.2 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 2.8 хувь,  “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


Сэтгэгдэл байхгүй байна