• Эхлэл
  • 1000-5000 төгрөгийн хураамж авна

1000-5000 төгрөгийн хураамж авна

2016/10/04

Дорноговь аймаг дахь Замын-Үүд, Ханги боомтоор зорчигчдоос хилийн хураамж авахаар болсон байна.

Тус  аймгийн ИТХ-аас уг шийдвэрийг гаргасан бөгөөд МУ-ын иргэнээс 1000, гадаадын иргэнээс 5000 төгрөгийн хураамж авах юм байна.

Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарч буй иргэдээс ийм хураамж авдаг байсныг ИТХ-ын 93 дугаар тогтоолоор больсон байна.

Харин үүнийг эргүүлэн сэргээсэн шалтгаан нь эдийн засгийн хүндрэл, орон нутгийн төсвийн орлого тасарсан холбоотой юм байна. Дээрх хураамжаас орон нутгийн төсөвт 720 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцоод буй аж. 


Сэтгэгдэл байхгүй байна