2010 оны 10 сарын 15нд ХНСҮХүрээлэнгээс "GLOBAL HR FORUM" -г санаачлан зохион байгуулж 200 гаруй төлөөлөгчид хуран чуулж, түүнээс нэг чухал санаачлага гаргасан нь "Хүний Нөөцийн Ажилтны Өдөр"-тэй болох тухай байв.
Уг санаачлагыг ажил хэрэг болгохоор ХНСҮХүрээлэнгээс тухайн үеийн төрийн байгууллагуудад хандаж анхны албан тоотыг 2010 оны 11 сард явуулж байжээ.
Улмаар жил бүр "GLOBAL HR FORUM"-аас саналуудыг нэмсээр давтагдсан тоогоор бараг 800 гаруй хүний санал санаачлага бүхий албан хүсэлтийг 2016 оны нэгдүгээр сарын 20нд МУ-н ЗГХЭГазарт хүргүүлэв. Дараа нь 2016 оны гуравдугаар сарын 09нд уг асуудлыг дэмжиж, улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 18ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар жил бүрийн аравдугаар сарын 15ны өдрийг "Хүний Нөөцийн Ажилтны Өдөр" болгон тэмдэглэх тухай тогтоол гарсан байна.
Энэ нь бүх хүний нөөцийн ажилтнууд төдийгүй, хүн удирдаж ажилладаг менежер удирдлагуудад ч хамааралтай тэмдэглэлт баярын өдөр байх аж.
Сэтгэгдэл байхгүй байна