Нийслэл хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөгөөг танилцуулж байна.
Тодруулбал, авто замын уулзваруудад ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрөхөөр зохицуулалт хийж байгаа аж.
Энэ нь нийслэл хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.
Дээрх өөрчлөлтийг энэ сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх юм байна.
Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжой аж. Үүнд
- Нэг талаас баруун эргэх боломжтой 12
- Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
- Гурван талаас баруун эргэх боломжтой 8
- Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм
Сэтгэгдэл байхгүй байна