Улсын хэмжээнд сургууль, цэцэрдэгт хамрагдаж чадаагүй гэртээ цоочлогдож буй олон мянган хүүхэд бий. Энэ асуудлыг шийдэх үүднээс цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр барилгын ажил хийгдэж байгаа ч асуудал тийм ч хурдан шийдэгдээгүй байна.
Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ нэмэгдэх тэр үед гэртээ цоожлогдох хүүхдийн тоо буурах ба эрсдэл багасна. Үүнтэй холбоотой хүүхэд харах үйлчилгээ бий болсон ч дээрх үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан байна.
Энэ талаар "Ийм шийдвэр гарсан. Гэвч дээрээс бидэнд албан ёсны цаасан дээр буусан шийдвэр нь ирээгүй байна. Иймд манай толгой байгууллага болох "Гэр бүл хүүхэд залуучуудын үндэсний газар"-аас тодруулах боломжтой" хэмээн Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хариу өгч буй.
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ сарын нэгний байдлаар хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарч байжээ. Гэтэл үйлчилгээг зогсоосон байна. Энэ үйлчилгээ тэр чигтээ зогсох юм бол муу үр дагавар их хэмээн эцэг эхчүүд хэлж байна.
Харин зарим эцэг эхчүүд өөр бодолтой байна.
- Иргэн: Энэ хүүхэд харах үйлчилгээ хаана ч байдаг юм бүү мэд. Би лав хүүхдээ өгөх гээд цэцэрлэг ч олдоогүй, хувийн цэцэрлэгт авч байгаа сураг байхаар нь уулзсан хүүхдүүдээ авчихсан гэсэн хариулт өгсөн. Харин хүүхэд харах үйлчилгээ эхлээгүй гээд байсан. Тэгэхээр энэ танил талаа төрөөс мөнгө завшиж хүүхдийг нь хардаг газар юм байна гэж ойлгосон.
- Иргэн: Хүүхэд харах үйлчилгээ зогсохгүй гэж бодож байна. Учир нь ирэх жилийн төсөв тавигдсан гэж байсан. Гэхдээ төр засаг ямар учраас энэ бүх ажлыг зогсоох шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй юм. Ард иргэдийнхээ төлөө хийх ёстой зүйл нь энэ биш. Гайхаж байна.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна