Энэ оны төсөвт 144 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн нь зургаан сар хүртэл олгогдоод дууссан.
Улмаар санхүүжилт байхгүйгээс 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй билээ.
Үүнээс үүдэлтэй нийгэмд хүлээлт үүсээд байсан.
Сар болгон хүүхдийн мөнгө авч чадахгүй байгаа эцэг эхчүүд ямар шалтгааны улмаас мөнгө олгогдохгүй байгаа болон нөхөж олгох эсэх тал дээр мэдээлэлгүй байлаа.
Мөн хүүхдийн мөнгө хэзээ олгогдох эсэхийг банкны теллерүүдээс асуухад санхүүжилт орж ирээгүй гэхээс өөр хариулт өгөхгүй хүлээлт үргэлжилсээр байсан.
Тэгвэл эдгээр дээрх 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохоор Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэж, холбогдох газрууд руу шилжүүлсэн байна.
Ингэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд буюу зорилтот бүлэгт олгох бөгөөд үлдсэн 40 хувьд 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төсөвд суулгаад буй аж.
Сэтгэгдэл байхгүй байна