• Эхлэл
  • Зургаан сартай хүүхдүүд хамрагдах ёстой вакцин

Зургаан сартай хүүхдүүд хамрагдах ёстой вакцин

2016/10/04

Нийслэл хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зургаан сар хүрсэн хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын тэг тунгаар дархлаажуулахаар болжээ.

Хүн ам, төрөлт ихтэй, өнгөрсөн жил улаанбурханы дэгдэлтийн үед өвчлөл их байсан тул эдгээр аймгуудад дархлаажуулалтыг хийхээр болжээ.

Зургаан сартайдаа дээрх вакциныг тэг тунгаар авсан хэдий ч дахин 9 сар, хоёр настайн дархлаажуулалтдаа хамрагдах ёстой аж. Вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийлүүлж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар улаанбурханаар өвчилж, эмчлэгдэж байгаа тохиолдол байхгүй. Харин долоо хоногт 6-9 сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээгээр нотлогдоогүй. Дээрх сэжигтэй тохиолдлууд нь есөн сартайгаас бага хүүхдүүд байгаа тул ийнхүү дархлаажуулалтыг хийхээр болсон байна:

Зургаан сар хүрсэн хүүхдүүдээс гадна нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуус улаанбурхан улаануудын эсвэр вакцинд нөхөн хамрагдах боломжтой.

Мөн улаанбурхан өвчнөөс сэргийлэхэд дархлаа чухал байдаг. Тиймээс тав хүртэлх насны хүүхдүүд, төрсөн эхчүүдэд өндөр тунт А амин дэмийг уулгах юм.

Вакцинд хамрагдахын тулд өрхийн эрүүл мэндийн төвд хандаж улаанбурхан өвчны эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдах боломжтой.


Сэтгэгдэл байхгүй байна