• Эхлэл
  • ”Face of Beauty International 2016” ”Corporate convention”-д болно

”Face of Beauty International 2016” ”Corporate convention”-д болно

2016/10/05

"Face of Beauty International 2016" тэмцээний шүүгч, хүндэт зочин "Амьд Барби" нэрээр олонд танигдсан Валерия Лукьянова өнөө өглөө Монголд ирлээ.

Тэрээр өчигдөр /2016.10.04/ ирэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл Валерия Лукьянова өнөө өглөө Монголд газардлаа. 

Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд тэрээр 2007 онд Украйны миссээр өргөмжлөгдөж байжээ.

Валерия Лукьянова барби хүүхэлдэйг санагдуулам дүр төрх, бие галбираараа олонд танигдсан билээ.

Валерияг маш олон хагалгаа хийлгэсэн хэмээн ярьдаг ч “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй хэмээсэн байна. 

Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд 47 кг хүрэхээрээ маш хурдан турах талаар боддог хэмээн ярьжээ. Биеийн харьцаа нь 88*50*88 аж.

"Face of beauty international- 2016" тэмцээний эцсийн шалгаруулалт аравдугаар сарын 8-нд "Буянт-Ухаа" цогцолборт болох байсан ч зарим шалтгааны улмаас "Corporate convention"-д болхоор болсон байна.

Мөн билетийн үнэ 60000-80000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. 

Билетийг Улсын Их дэлгүүр болон Хороололын Номин их дэлгүүрийн нэг давхарт худалдаалж байна.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин