Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой, олон мэдээлэл гарсан.
Өнгөрсөн сарын 29-нд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийн, “Эрдэнэт” үйлдвэр бүхэлдээ нэг банкны хяналтад шилжсэн, үйлдвэрийн удирдлагыг гартаа оруулах хуйвалдаан боллоо гэсэн юм.
Харин үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпорац” бид үйлдвэрийн засаглалыг сайжруулан, хаалттай байсан олон зүйлийг ил тод болгож байна гэж харьяаны хэвлэлээр дамжуулан түгээх болов.
Тэгвэл өнөөдөр үйлдвэрийн удирдлагууд албан ёсны хариу, тайлбар өгөхөөр болжээ.
Хэвлэлийн хурал өнөөдөр 18 цагт “Монголньюс” ХХК-ний мэдээллийн төвд болох ба хуралд "Эрдэнэт үйлвэр"-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн болон Оросын талбн төлөөлөгч оролцох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна