Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Иргэний боловсрол”-ын сурах бичгийг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл гаргасан байна. Энэ талаар номын зохиогчдоос залруулга мэдээлэл гаргасныг хүргэж байна.
Залруулга мэдээ
2016 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 10 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж уг хуралдаанд Боловсролын давалгаа ТББ-ын нэхэмжлэгчээр БСШУСЯ хариуцагчаар оролцлоо.
Шүүх хурал асуудлыг хянаж үзээд дараах хоёр шийдвэрийг гаргасан болно. Үүнд:
- Бага боловсролын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол”-ын сурах бичгийг хүчингүй болгох үндэслэл, нотолгоо байхгүй учраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан
- Иргэний боловсролын унших эхэд байгаа зөв бичих дүрмийн зарим нэг алдааг засахыг БСШУСЯ-д үүрэг болгосон.
Гэтэл “Боловсролын лавлагаа” ТББ-аас “Иргэний боловсрол номыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ” гэсэн ташаа мэдээлэл цацаж байгааг залруулга хийж байна.
Номын зохиогчид
Сэтгэгдэл байхгүй байна