• Эхлэл
  • ”Багачуудын Музей”-н нээлтийн өдөрлөг болно

”Багачуудын Музей”-н нээлтийн өдөрлөг болно

2016/10/10

Монголд анх удаагаа нээгдэж буй Багачуудын Музейн нээлтийн өдөрлөг энэ сарын 22-нд болох гэж байна. 

Багачуудын Музей нь 2-7 насны хүүхдүүд болон гэр бүлүүдэд зориулагдсан төв аж.

Музейн үйл ажиллагааны гол зорилго нь багачууд музейд ирсэнээр сурах нь хөгжилтэй байж болохыг ойлгуулж харуулах явдал хэмээж байна. 

Тоглож, хөгжилдөх явцдаа сурч, хөгжих нь хүүхдүүдийн төрөлхийн сониуч занг улам ихээр дэмжиж тэднийг урамшуулдаг. Өөрөөр хэлбэл тоглоомын газрыг сургуультай өвөрмөц байдлаар хослуулж байгаагаараа онцлог ажээ.

Үүнээс гадна багачуудын ба гэр бүлийн сонирхол болон хэрэгцээнд тохирсон хөтөлбөрүүд явуулах юм байна. 

Гэр бүлээрээ Багачуудын Музейд ирсэнээр хүүхэдтэйгээ хамтдаа чөлөөт цагийг хөгжилтэйгээс гадна үр ашигтайгаар өнгөрүүлэх бүрэн боломжийг олгож байна. 

Хаана, хэзээ: 2016 оны аравдугаар сарын 22-нд Шангри-Ла Моллын 3-н давхарт "Багачуудын Музей"

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин