Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа хөдөө аж ахуйн салбарт зориулж 54 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр суулгасан байна.
Тодруулбал, хүнсний улаан буудайн урамшуулалд 16 тэрбум, ноосны урамшуулалд 22.3 тэрбум, арьс ширний урамшуулалд 15.7 тэрбум төгрөг тус бүр суулгасан аж.
Урамшууллыг үндэсний аж ахуйн нэгжид ноос ноолуур, улаан буудайгаа тушаасан компаниудад олгох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна