• Эхлэл
  • ”Улаанбаатар Олон Улсын Кино Наадам - 2016” маргааш болно

”Улаанбаатар Олон Улсын Кино Наадам - 2016” маргааш болно

2016/10/10

Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам - 2016" аравдугаар сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Дээрх кино урлагийн салбарын Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.

Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины Олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм байна. 

Наадмын нээлтийн ажиллагаа Берлины Олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор 2016 оны аравдугаар сарын 11-ний 19 цагаас Тэнгис кино театрт нээгдэх аж. 

Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино өдөрлөг”-ийг 2016 оны аравдугаар сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.

Олон улсын кино хөтөлбөр 2016 оны аравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус зургаан бүтээлийг үзэгчдэд хүргэх ажээ. 



 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин