Авлигатай тэмцэх газар 2016 оны аравдугаар сарын 3-7-нд шинээр гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ.
Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна