• Эхлэл
  • 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгоно

400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгоно

2016/10/12

Энэ оны төсөвт 144 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн нь зургаан сар хүртэл олгогдоод дууссан.

Улмаар санхүүжилт байхгүйгээс 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй билээ.

Үүнээс үүдэлтэй нийгэмд хүлээлт үүсээд байсан.

Тэгвэл өрхийн амьжиргааны төвшнөөрөө босго онооноос доогуур орсон 660 мянган хүүхдэд мөнгийг нь олгож эхэлсэн байна. 

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Мандхай “Хүүхдийн мөнгөний олголт зохицуулалтыг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох журам”-ын хийдэг.

Өнөөдрийн хувьд эдийн засгийн нөхцөлөөс үүдэн УИХ-ын 31 дүгээр тогтоол гарсан. Энд 0-18 насны хүүхдэд мөнгө олгохдоо хоёр ангиллаар өгөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд босго оноо тогтоох журам гаргасан.

Ингээд өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд 7,8,9 дүгээр сарын мөнгийг нь хуучин жишгээр олгож эхэлсэн. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгоно” гэв. 

 


Сэтгэгдэл байхгүй байна