Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал хүйтэрсээр байгаа. Цаг агаарын сэрүүн байдлаас болж ургац хураалтын ажилд саад учрах охиолдол ч байдаг. Мөн энэ өвлийг маш хүйтэн болох тухай хөгшид ярьж байна. Тиймээс өвлийн бэлтгэ ажлыг яаравчлн дуусгах шаардлагатай аж. Ялангуяа хөдөө орон нутгийн малчид бэлтгэлээ сайтар базаах шаардлага бий.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэлсэн байна.
Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана.
Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлэх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна