“Мобиком”корпорацийн талаарх гомдол, шүүмжлэл сүүлийн хэдэн жил нэлээдгүй гарах болсон.
Тиймээс ч “Мобиком”-оос зарим иргэд татгалзаж эхэлж байгаа билээ. Мөн татгалзахыг нэгэндээ уриалах ч болсон байна.
“Мобиком” нийгэмд ядуу баяны давхаргыг бий болгосон гэх иргэд цөөнгүй байна. Үүний зэрэгцээ иргэдийг “шулдаг” хэмээн шүүмжилсээр байгаа юм.
Хэрэглэгчдийг мэдээлэл дутмаг байгаагаар нь далимдуулж ашиг орлого олох зэвсгээ болгодог гэлцэж байв.
Мөн ямар нэгэн урамшуулал гарах даруйдаа үйлчлүүлэгчдээ хуурах арга олсон байдаг тухай хэрэглэгчид бухимдалтайгаар хэлж байна.
Ямар учраас ийн “Мобиком”корпорацийн үйл ажиллагааг ойшоохгүй байгааг иргэд хэллээ.
Иргэд,
- “Card plus” гэх үйлчилгээг 15 мянган төгрөгөөр сарын турш сүлжээндээ үнэ төлбөргүй ярих эрхтэй гэдэг. Хязгааргүй ярих эрхтэй гэдэгт нь хууртаад, нэг сар чөлөөтэй ярих гэж байтал 20 эсвэл 25 хоноод эрх нь дуусчихдаг. Гомдол мэдүүлээд очиход “Та эрхээ дууссаны дараа мессэж илгээгээд хоногоо гүйцээ” гэдэг. Цөөн хэрэглэгч эргэж лавлаж учрыг нь олдог. Түүнийг мэддэгүй хүмүүс ярианы эрх дуусчихаж гэж ойлгоод байдаг. Тэгээд л монжуулаад байдаг, түүнийг “Мобиком” өөрсдөө тайлбарладаггүй.
- 5000 төгрөгний нэгжээр 7 хоног хязгааргүй дата гэчээд 1GB хүрэнгүүт 40.4kb хурдтай боллоо гэнэ. Ийм хурдаар юу хийх юм.Үүнийг лавлаж асуухаар урамлуулалын дата багц нь хэрэглээний хязгааргүй, хурдны хязгаартай багц гэх юм. Тийм бол анхнаасаа түүнийгээ зөв ойлгуулж зарлах хэрэгтэй. Тэгсэн бол сонголтоо хийх байсан юм.
- “Мобиком” корпораци барьцаа хөрөнгө авдаг явдал. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд барьцаа мөнгө өгдөг. Тэр нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог. Уг нь барьцааны мөнгө хувь хүний дансанд байрших ёстой. Барьцааны үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком” авна, биелүүлсэн үед хэрэглэгч өөрөө авна.
- Гадагшаа залгаад их бага ярьсан хамаагүй нэг минутын тарифаар нэгж унадаг. Яриагаа хэзээ ярьсан секүндээр хэмждэг болох вэ гэхээр үүрэн болон суурин холбооны бүх дугаарт сүлжээ харгалзахгүй нэг тарифаар ярихыг хүсвэл та урьдчилсан төлбөрт ONE үйлчилгээг сонгоорой. Секундын алхмаар төлбөр тооцогдох тул харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой гэнэ. Энэ нь ч мөн шулааны бизнес байх. Итгэлд алдсан болхоор энэ үйлчилгээг ч мөн сонгодоггүй. Иргэдээ шулна, шулж байгааг нь хэлхээр дахин өөр шулааны үйлчилгээгээ санал болгоно.
Энэ мэтчилэн гомдол тасралгүй үргэлжилсээр байгаа ба нэгэн "Мобиком" хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Сэрэмжлүүлэг” хэмээн ийн нийтэлсэн байна.
Ийн хэрэглэгчдээ шулж байгаа үйлдлийг ШӨХТГ шалгаж арга хэмжээ авах ёстой гэлцэж байна.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна