• Эхлэл
  • 149 машины зогсоолтой боллоо

149 машины зогсоолтой боллоо

2016/10/13

Монгол Улсын Нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлын нэг бол авто машины зогсоол юм. Энэ асуудал удаан хугацаанд яригдаж байга ч өнөөдрйигх үртэл доривьтой шийдвэрт хүрээгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч бага багаар автомашины зогсоолыг байгуулсаар байгааг мартаж болохгүй. 

Тэгвэл үүний нэг болох П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн урд талбайг автомашины зогсоол болгох ажил дуусчээ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр  /2016.10.13/ болсон юм.

Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог  байсан "Гуравдугаар эмнэлэг"-ийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчилсэн.

304 метр урттай, 6200 метр кв, 149 машины зогсоолтой иж бүрэн талбайг 21 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулсан байна.

Явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий энэ талбайн зогсоол нь дугуй цохигчтой, зогсоолын тэмдэглэгээтэй бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалт болох 591 сая төгрөгийн өртгөөр Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох Улаанбаатар зам засвар, арчлалтын газар барьжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна