Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдөр дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.
Хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 14 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд 232 мянган хүн уг өвчнөөр өвчилсөн бол сүүлийн таван жилд нийт 6.3 сая эмэгтэй хөх хорт хавдраар өвчилсөн байна.
Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.
Уг өвчнөөр өвчлөгчдийн тоо 2008 оноос хойш 20 хувиар, нас барагсдын тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын хувьд 100 мянган эмэгтэй тутмын 204 нь уг өвчнөөр өвчилдөг гэх судалгаа гарчээ.
Тиймээс уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэхээс гадна эмэгтэйчүүд өөрсдөө хөхөө тогтмол шалгах, бие махбодид ажиглагдаж буй шинж тэмдгүүдийг анхаарч байх шаардлагатай юм.
Сэтгэгдэл байхгүй байна