• Эхлэл
  • “Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдаа болно

“Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдаа болно

2016/10/13

Сүүлийн жилүүдэд Монголчууд Солонгос улсад үйлдвэрдлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас хэрэглэх болсон.

Учир нь тус улсаас орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ ханш Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон байх буюу үнэ өндөр бус боломжын гэдгээрээ хэрэглэгчээ татаж буй билээ.

Тэгвэл үүнтэй холбоотой “Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-23-ны өдөр “Hunnu Mall”-д болох гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд Монгол дахь Солонгосын бүхий л үйл ажиллагаа явуулдаг компани болон хувь хүмүүсийг хамрах аж. Үүнд,

- Сургалт , аялал жуулчлал

-Гоо сайхны бүтээгдэхүүн 

- Гоо сайхны эмнэлэг 

- Эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас 

- Хүүхдийн хувцас 

- Хүнсний бүтээгдэхүүн

- Жижиг дунд үйлдвэлэл эрхлэгчид

- Гэр ахуйн бараа гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээ гэх мэт өргөн хүрээг хамарсан өдөрлөг болох гэж байгаа юм. 

Дээрх үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш үргэлжлэх ба энэ үеэр Солонгос улсын урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах аж. Мөн хоолны амталгаа болон гэрэл зургийн үзэсгэлэн, гэр бүлийн уран сайхны зураг авалт гэх мэт амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэнгээ худалдаа хийх бүрэн боломжтой үйл ажиллагаа болох гэж байгаа аж. 

Дашрамд, Энэ өдрүүдэд Солонгос улсаас “Korea Expo - 2016” үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн байгууллагууд үйл ажиллагаанд оролцох юм байна. 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна