• Эхлэл
  • Эвлэрүүлэн зуучлагч сонгон шалгаруулна

Эвлэрүүлэн зуучлагч сонгон шалгаруулна

2016/10/13

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Сонгон шалгаруулалт болох өдөр: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8:30 цагт

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа:

2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 09 - 17:30 цаг хүртэл,

2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 - 17:30 цаг хүртэл

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

1.Эрх зүйн бүрэн чадамжтай байх

2.Дээд боловсролтой байх

3.Ял шийтгэлгүй байх

Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл/ өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас /www.judcouncil.mn /-аас татан авч бөглөх/

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3.Дээд боловсролын дипломын хуулбар

4.Цээж зураг 2 хувь /4x6/

5.Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг / арван мянган төгрөг/

Бүртгүүлэх хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр,104 тоот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Улаанбаатар хот, Монгол Улс

Шалгалттай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 70008027,70008025 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

 


Сэтгэгдэл байхгүй байна