• Эхлэл
  • Автобусанд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ

Автобусанд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ

2016/10/14

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч  ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. 

Мөн ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard  маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

Энэ мэтчилэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хурд хэтрүүлсэн, нийтийн тээврийн тм оврын автобуснууд хоорондоо уралдсан гэх зөрчлийн улмаас бусдыг гэмтээж бүр цаашлаад амь насан нь хүрч буй хэрэг их гарах боллоо.

Үүнд хатуу арга хэмжээ авч дээрх үйлдлийн тоог нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхааран ажиллах хэрэгтэй хэмээн иргэд ярьж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна