Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-28-ны өдрүүдэд орон даяар болно. Тодруулбал, цэрэг татлага нийслэлд аравдугаар сарын 15-21, орон нутагт 20-28 хооронд явагдах аж.
Хуулийн дагуу дараах шалтгаан бүхий залуусыг тайван цагт цэргийн албанаас чөлөөлнө.
-Хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй бол
-Эхнэр нь жирэмсэн ба сургуулийн өмнөх насны хүүхэдтэй бол
-Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй (нэг, хоёрдугаар зэргийн )
-Хуулийн хүрээнд асран хамгаалах өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүү эсвэл 16-гаас дээш настай боловч өөр асран халамжлах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй (нэг, хоёрдугаар зэргийн) ах, эгч, дүүтэй
Мөн мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд цэргийн албанаас чөлөөлнө.
Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй болон цэргийн албанд тэнцсэн боловч хугацаат цэргийн албанд татах иргэдийн хяналтын тоонд багтаагүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлдөг аж.
Сэтгэгдэл байхгүй байна