• Эхлэл
  • Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэв

Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэв

2016/10/17

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй  СУИС-ийн“Оюутан” театрт уулзалт хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Маш бага зардлаар нэг хүнийг ядуурлаас гаргах хэмнэлтийн горим руу шилжиж байна. Ялангуяа сая зургадугаар сард амьжиргааны доод төвшинг улсын хэмжээнд тогтоосон.

Нийслэл, Чингэлтэй дүүрэгт 183.700 төгрөгөөр тогтоосон байна.

Амьжиргааны төвшинг үнэлэх 0-1000 хүртэлх оноо байгаа. Хүүхдийн мөнгө олгох асуудал 503 гэдэг оноогоор зааглагдаж байна.

Халамжийн бодлогоо оновчтой болгох үүднээс бүх асуудлыг эргэн харах, судалгааны хэсэг байгуулсан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны хажууд Хөдөлмөр, нийгэм хамгааллын институт байгуулагдан ажлын гараагаа эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг тусад нь байгуулснаас үндсэн бодлого алдагдсан. Үүнээс болж халамж хавтгайрсан.

Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй газруудад стандарт байхгүй байна гэдэгтэй Нэгдсэн үндэсний байгууллагын эрх бүхий хүмүүс 100 хувь санал нийлж байгаа. Би ирэх долоо хоногт хүүхэд харах үйлчилгээний зарим төвүүдээр явна. Стандарт байхгүй гэдэг дүр зураг харагдаж байсан.

Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хуульд эхэд хамааралтай бүх тэтгэмж, хөнгөлөлтийг багтаасан байгаа.

Ирэх долоо хоногийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн албаны талаар ярьсан. Төрийн албаны асуудлыг МАН онцгойлон авч үзэж байгаа. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хувьд гадаад, дотоодын байгууллагуудад үзэл баримтлал, танилцуулгыг хүргүүлээд байна" гэв.


Сэтгэгдэл байхгүй байна