Энэ сарын 19-нд орон нутгийн сонгууль болох учир бүх нийтээр амралтын өдөр болгох тов гараад байгаа.
Тэгвэл БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд энэ өдөр амрахгүйгээр ажиллах юм байна.
Харин аравдугаар сарын 31-ний өдөр ажиллахгүй гэжээ. Энэ талаарх албан мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
Энэ жил “Монгол бахархлын өдөр” 2016 оны аравдугаар сарын 31-ний өдөр тохиож байгаа ба БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
Орон нутгийн сонгуультай холбогдуулан 2016 оны аравдугаар сар 19-ний өдөр хилийн боомтууд хаахгүй бөгөөд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл байхгүй байна