• Эхлэл
  • Б.Ханбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Б.Ханбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

2016/10/17

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ханбаатарт анхан  болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

Тайлбар:Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь удирдлагадаа ажилладаг бүсгүйг хуурч хээр аваачин, хүчиндэж, доромжилсон хэргийн талаар өнгөрсөн жил дуулиан дэгдэж байсан. Хүчиндүүлсэн бүсгүйн биеийн байдал хүнд эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд ёс бус авир гаргасан төрийн албан хаагчид хариуцлага ногдуулахын олон нийт шаардаж байсан юм. 


Сэтгэгдэл байхгүй байна