Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө гэмт хэрэг, зөрчлийн 3948 дуудлага иржээ. Энэ дундаас гэмт хэргийн 91, согтуугийн 355, зам тээврийн ослын 424 осол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнө Бугат сумын Баян өндөр суманд мод бэлтгэж явахдаа осолдсон хэрэг гарчээ.
Тус сумын иргэн 50 настай эрэгтэй мод бэлтгээд буцаж явахдаа морь тэргэндээ даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Мөн өнгөрсөн шөнө хоёр иргэн автомашины зогсоолоос болж маргалдаж зодолдсон байна. “Техник технологийн коллеж”-ийн хашаанд хоёр эрэгтэй нэгнээ зодож гэмтээсэн хэрэг гарчээ.
Тэгвэл өнгөрсөн шөнийн байдлаар Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 333 дуудлага ирснээс 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна