• Эхлэл
  • ”Аз жаргалтай Улаанбаатар” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ

”Аз жаргалтай Улаанбаатар” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ

2016/10/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна.

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.  

Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эссэ нь   

Сэдвийн агуулгад нийцсэн байх

А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна

Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх

Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх

Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.

Эссэ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны аравдугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
 
Тэмцээний шагнал

1-р байр                          1          /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/

2-р байр                          1          /Өргөмжлөл, 800 000 төгрөг/

3-р байр                      1          /Өргөмжлөл, 500 000 төгрөг/ 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл байхгүй байна