Өнөөдөр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна.
Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй.
Мөн аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон.
Хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амарна.
Мөн сонгуулийн өдөртэй холбоотой бүх нийтийн амралт болж байгаа ба автомашинууд дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох тухай бид өмнө нь мэдээлсэн
Ийн сонгуулийн тухай хуулийн дагуу дээрх зохицуулалтыг хийжээ.
Сэтгэгдэл байхгүй байна