Автобусанд картаар зорчдог иргэд сууж, буухдаа түүнийгээ заавал уншуулдаг. Гэвч зарим тохиолдолд буухдаа картаа уншуулахаа мартах, картны машин нь ажиллахгүй байх зэрэг хүндрэл учирдаг. Үүнээс болж автобусны жолооч болон зорчигч нарын дунд маргаан үүсдэг.
Тэгвэл автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр болж, нэн тэргүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрсэн байна.
Ингэхдээ иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж.
Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөөд буй. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солилцох шатандаа явж байгаа аж.
Мөн банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болсон байна. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төлбөрөө хийх боломжтой болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна