• Эхлэл
  • Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг баривчилжээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг баривчилжээ

2016/10/20

Мөрийтэй тоглоомын газар буутай этгээд дайран 30 гаруй хүнийг гэмтээжээ гэсэн дуулиан энэ сарын 10-нд тархсан. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоомын газар ажиллуулах хориотой. Гэтэл мөрийтэй тоглоомын газар ийм хэрэг гарсан гэсэн мэдээлэл нь олны анхаарлыг татаж, их хэмжээний алт, нэг тэрбум гаруй төгрөг дээрэмдсэн гэсэн мэдээлэл ч тархаж байсан билээ.

Сүүлд албаны эх сурвалжийн тодорхой болгосноор аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо Элчингийн гэгдэх байрыг түрээслэгч нууцаар мөрийтэй тоглоомчдыг цуглуулдаг байсан бөгөөд их хэмжээний мөнгө алдсан этгээд эргэж ирж “Дахиад мөнгө олоод ирлээ, тоглоё” гэж хаалгыг нь тайлуулан тэнд байсан 10-аад хүн рүү АКМ буу гаргаж сүрдүүлэн, нэлээд хэдэн хүнийг хутгалж гэмтээн 40 гаруй сая төгрөг, үнэт эдлэл дээрэмдсэн болох нь тодорхой болсон. Хэрэг гарсан дуудлагын дагуу цагдаагийнхан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд гурван этгээдийг эрэн сурвалжилж байгаа мэдээлэл гарсан билээ.   

Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ гурван хүний хоёрыг баривчлаад байгаа гэжээ. Үүнд нэгийг нь өчигдөр буюу аравдугаар сарын 19-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм байна.

Харин доорх шинж тэмдэг бүхий этгээдийг орон даяар эрэн хайх ажиллагаа цааш үргэлжилж байна. Хэрэгт нийт долоон иргэнийг сэжиглэн шалгаж, голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг цагдан хорих арга хэмжээ аваад байгаа аж. Мөн хутгалуулж гэмтсэн иргэдийн бие сайжирч байгаа гэж мэдээлжээ.  

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • a
    ene muu baas uuriiguu lag yum hiichlee gej bodoj bgaa bh daa chaavaas. Mongol dayaar shiwshig bolj bndaa. Etseg eh n yamar ulsuud bdag boldoo huurhii
    2016 оны 10 сарын 21
  • Зочин
    araa daahgui baij bas toglodog odoonii zaluus ch gejdee
    2016 оны 10 сарын 21