• Эхлэл
  • ГССҮТ-ийн дэргэд нисдэг тэрэгний зогсоол байгуулна

ГССҮТ-ийн дэргэд нисдэг тэрэгний зогсоол байгуулна

2016/10/21

        ЗТХ-ийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна.

        Ажлын хэсгийнхэн 1-р эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй 6 давхар авто машины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, 3-р эмнэлэгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлэгийн барилгын дээвэр зэрэг газруудыг сонгон судалжээ. Эдгээр байршлуудаас Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар Ажлын хэсгийн хурлаас шийдвэрлэсэн байна.

            ЗТХ-ийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тушаалаар ЗТХЯ, ИНЕГ, ЭМЯ, ГССҮТ, Улсын 1-р эмнэлэг, НЗДТГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон ба ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

 

           


Сэтгэгдэл байхгүй байна