Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног амрахаар боллоо.
Мөн Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног, малчдын хүүхдүүд цагаан сар болон мал төллөх үеэр амарна гэж БСШУС-ны сайд Ж.Батсуурь өнөөдөр мэдээллээ.
Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан байна.
Аймаг, сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалт хийлээ. Ингэснээр Цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон байна. Улмаар хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан байна.
Удаан хугацаанд амарснаар бага ангийн хүүхдүүд үзсэн хичээлээ мартаж, амралтын горимоос хичээлийн горимд шилжихэд багагүй цаг зарцуулж байсан тул хоёрдугаар улирлын амралтыг зохистой болгосон байна.
Тухайлбал, нийслэлийн ЕБС-иудын бага ангийн сурагчид гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах бол хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амарна.
Харин сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчид зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс тус тус амарч байх гэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа |
|||||||||
Анги |
1 дүгээр улирал |
2 дугаар улирал |
3 дугаар улирал |
4 дугаар улирал |
|||||
Хичээллэх 7 хоног |
Амрах хугацаа |
Хичээллэх 7 хоног |
Амрах хугацаа |
Хичээллэх 7 хоног |
Амрах хугацаа |
Хичээллэх 7 хоног |
Зуны амралт эхлэх |
||
Нийслэлийн сурагчид |
|||||||||
Бага |
I-II анги |
9 |
1 долоо хоног: |
7 |
3 долоо хоног: |
9 |
2 долоо хоног: |
7 |
V/25-наас |
III-V анги |
8 |
VI/01-нээс |
|||||||
Дунд |
VI-IX анги |
8 |
2 долоо хоног: |
9 |
VI/08-наас |
||||
Ахлах |
X-XII анги |
||||||||
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид |
|||||||||
Бага |
I-II анги |
9 |
1 долоо хоног: |
7 |
2 долоо хоног: |
9 |
2 долоо хоног: |
7 |
V/25-наас |
III-V анги |
8 |
VI/01-нээс |
|||||||
Дунд |
VI-IX анги |
8 |
1 долоо хоног: |
9 |
VI/08-наас |
||||
Ахлах |
X-XII анги |
Сэтгэгдэл байхгүй байна