“Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой юм байна. Дээрх зогсоолын байршлын судалгааг хийж байгаа аж.
Ингээд эхлээд нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины граж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалж тохиромжтой гэсэн хоёр байршлыг сонгосон байна.
Үүний дагуу эхний ээлжид Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна