• Эхлэл
  • Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

2016/10/24

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэдний мэдээлж буйгаар ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mn сайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байгаа тухай мэдээлсэн юм. 

Хэвлэлийн хурлын үеэр ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлаг мэргэжилтэн Х.Баясгалан “Сүүлийн саруудад ШШГЕГ-ын харьяа хорих анги болон нэг цонхны үйлчилгээний хэд хэдэн барилга шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн хорих ангиудадүйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангид гутлын үйлдвэр, хорих 407-р ангид оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Хорих ангиудын төрөл дэглэмээс шалтгаалаад хорих анги бүрт хүмүүжигч нар өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байна. Жишээ нь жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гэрээт байгууллагуудтай хамтран гадуур барилгын ажил хийх боломжтой байдаг. Харин чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гадуур ажиллах боломжгүй байдаг. Тиймээс эдгээр хүмүүжигчдийг 100 хувь хөдөлмөр эрхлүүлэх тал дээр бодлого баримтлан ажиллаж байгаа юм.

Тиймээс хорих ангийн бүсэд үйлдвэр байгуулж дээрх хүмүүжигчдийг ажлын байраар хангаж байгаа юм. Хүмүүжигч нар ямар нэг байдлаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байдаг ба ажил хийсэн хөлс нь бусдын хохирлыг барагдуулахад зарцуулагддаг ба хохирлоо барагдуулж дууссан тохиолдолд хүмүүжигч цалингаа хуримтлуулах, ар гэртээ өгөх бүрэн боломжтой байдаг” гэв. 

 


Сэтгэгдэл байхгүй байна