• Эхлэл
  • Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

2016/10/26

ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв,  ХХААХҮЯ, Солонгос-Монгол бизнес төвтэй хамтран Хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээлээ. Нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат болон Солонгосын компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Тус үзэсгэлэнд Солонгосын 26, Монголын 20 гаруй  аж ахуй нэгж, байгууллага оролцож бүтээгдэхүүнээ дэлгээд байна. ХАА-н техник, тоног төхөөрөмж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүнээс гадна ХААИС-ийн профессорын баг, гарааны компаниудын мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн инновацийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Солонгос-Монголын хамтарсан үзэсгэлэн 26-28-ыг хүртэл ХААИС-ийн төв байранд үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Инноваци, бизнес хөгжлийн төв, Монголын инноваци бизнес хөгжлийн төв хамтран ХААИС-д гидропоник орчинд хүнсний ногоо тариалах, хүлэмжийн үйлдвэр байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийг гүйцэтгэхэд оролцогч компанийн төлөөлөл гэрээг үзэглэлээ.

Мөн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр БНСУ-ын Хүн орхоодой үржүүлэгийн хүрээлэнгийн захирал Ка Иг Юунд ХААИС-ийн Хүндэт доктор цол олгосоныг гардуулан өглөө.

 


Сэтгэгдэл байхгүй байна