Хот хоорондын автобус, галт тэрэг, онгоцны тасалбар борлуулах ТҮЦ машиныг нэвтрүүлэхээр туршилт хийж эхэлжээ.
Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс санхүүжүүлэх хөрөнгө шаардлагагүй. Харин хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна.
Дээрх ТҮЦ машинаар зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа, суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт мэдээллийг оруулж тасалбараа худалдан авах боломжтой болох аж. Уг ажил амжилттай хэрэгжвэл ирэх оны нэгдүгээр улирлаас ТҮЦ машиныг ашиглах юм байна. Тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна