• Эхлэл
  • “Насны хишиг” нэртэй луйвар уу?

“Насны хишиг” нэртэй луйвар уу?

2016/10/27

МАН-ын Мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгохоор зорилт тавьсан.

Энэхүү зорилтын хүрээнд ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан.

Тодруулбал, Эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны  орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад  билгийн улирлын тэргүүн цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  жилд 2 удаа 100-300 мянган төгрөгийн “насны хишиг” олгох тухай заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад байгаа аж. 

Харин энэ асуудлыг иргэд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа юм. Үүнийг зарим иргэд луйвар хэмээн үзэж байгаа аж. Ингээд иргэдийн яриаг хүргэе. 

Иргэд,

- Гол зарчим нь насаараа даатгал төлчихөөд ганц жил, улмаар хоёрхон сар тэтгэвэр авч үзээд нас барсан хоёр гурван ч тохиолдол миний эргэн тойронд байсан. Ийм үед улс луйварчин шиг хандаж болохгүй. Дор хаяж таван жилтэй тэнцэх тэтгэврийг буцааж олгож байх нь зөв. Гэхдээ бүх хамгаалалтыг боловсронгуй хийж сайн тогтолцоотой, бодлоготой хийх хэрэгтэй.

- Ер нь өндөр настан хүмүүс ямар нэгэн мөнгө авахын төлөө өндөр насалдаггүй. Харин үр хүүхдүүддээ дараагүй, царигтай дээрээ жаргах, цаашид өвчин зовлонгүй байж үр хүүхдүүд, хань ижилээ зовоохгүй элэг бүтэн явж сайн сайхныг үзэхийн төлөө өндөр насалдаг юм. Өнөөдрийн улс төрийн бодлого чиглэл ард түмний төлөө бус нэр хүнд, хөрөнгө мөнгөний төлөө болж байна. 

- Заавал 70-с дээш настан хамрагдана гэдэг нь алагчилж байгаа хэрэг гэж бодож байна. Улсаас эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол өндөр настан гэж үзнэ гээд хуульчилсан байхад насны хязгаар гаргаж "насны хишиг" олгоно гэж байгааг ойлгохгүй юм. 

- Насны хишиг тэтгэвэр олгох нь зөв л дөө. Гэхдээ нас нь арай л биш насаар нь ялгаварлахгүй байх хэрэгтэй.

- Энэ мөнгийг сайндаа өгч байгаа биш. Тэр хүний насаараа төлсөн мөнгөнөөс нь өчүүхэн хэсгийг нь буцаан өгч байгаа хэрэг юм. Урд нь мөн ч олон хүний мөнгийг луйварсан. Хүүхэд хуурч байгаа юм шиг ахмадуудаар даажигнахаа боливол яасан юм бэ? 

 


Сэтгэгдэл байхгүй байна