• Эхлэл
  • Тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг бүрэн олгоно

Тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг бүрэн олгоно

2016/10/27

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлээд байна.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгаад байна.


Сэтгэгдэл байхгүй байна