Өчигдөр /2016.11.26/ замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 11 зөрчил гарчээ. Үүнээс,
- зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн тав,
- хий хөлдсөн гурав,
- хийгүй, шатахуунгүй болоод унтарсан хоёр,
- тосолгоо тургисан нэг зөрчил бүртгэгдсэн байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.
а.Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэж заасан.
Энэ хүү заалтыг зөрчиж байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гэж заасан байдаг мөн зам тээврийн осол гаргаж буй зэрэг шалтгаалны улмаас түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан зохиомол түгжрэл саатлыг үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулж байна.
Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, шалгах механик, инженер нь тогтмол хяналт шалгалт тавьдаггүй, ажлын хариуцлага хангалтгүй байгаагаас энэ зөрчил давтагдсаар байгаад Нийслэлийн Тээврийн газар анхаарах хэрэгтэй байгаа аж.
Эх сурвалж: ЗЦГ
Сэтгэгдэл байхгүй байна