• Эхлэл
  • Гэртээ суугаа ээжүүд цалинтай болох уу?

Гэртээ суугаа ээжүүд цалинтай болох уу?

2016/10/29

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. 

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгасан. 

Хэрэв зээ байдал ийн өөрчлөгдвөл эцэг эхчүүд дургүйцэхгүй нь лавтай. 

Иргэд,

- Залуу гэр бүлүүд энэ асуудалд их хамаатай. Учир нь гэр бүлийн хоёр зэрэг ажил хийхгүй л бол амьдрахад хэцүү болсон цаг. Эхнэр хүүхэд гаргаж хоёр жил гэртээ байхад нөхрийн нуруун дээрх ачаа нэмэгдэж, өрхийн орлого ч буурч амжиргааны төвшин доошилж байгаа нь үнэн. Харин энэ мэт төрөөс гэрт хүүхэдээ харж суугаа ээжүүдэд дэмжлэг үзүүлэх нь залуу гэр бүлийг дэмжсэн сайн хэрэг болно. 

- Хэрэв энэ мөнгийг олгож эхэлвэл нэг ч гэсэн айлын хүүхэд ханиад хүрсэн ч эмнийхээ мөнгөтэй байх болно. Мэдээж сайн хэрэг. Гэрт хүүхдээ харч суугаа ээжид төрөөс дэмжлэг үзүүлэх нь зөв гэж бодож байна. 

- Банкны зээлгүй айл өрх гэж байхгүй болсон. Бүгд л банкны зээлээс болж нуруун дээрх ачаагаа хөнгөлж чадахгүй байна. Ялангуяа эрэгтэй хүмүүс энэ үүргийг хүлээх болдог. Учир нь эхнэр хүүхэд гаргаж гэртээ суух болно. Харин нөхөр тэднийгээ тэжээхийн тулд мөн банзны зээлээ төлөхийн тулд ганцаараа хөдөлмөр эрхэлж байна. Гэрт сууж байгаа ээжүүдэд цалин өгвөл тухайн айлын нөхрийн нуруун дээрх ачаа  бага ч болтугай хөнгөрнө. Наад захын өвдөхөд эм, өлсөхөд бантангын мөнгөтэй болно гэсэн үг. Тиймээс энэ санааг дэмжиж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна