Өнөөдөр цас орохгүй

2016/11/01

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүйтэр ч байсан ч даваа гаригт дулаан байсан билээ.

Хөгшид цас орохгүй байгаа нв зуд болохын шинж гэлцэж байна.

Ингээд өнөөдрийн /2016.11.01/ цаг агаарын мэдээг хүргэе. 

Төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.

Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн аймгуудын нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хот багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05:00 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.


Сэтгэгдэл байхгүй байна