Засгийн газрын 100 хоногт - Хууль зүй, дотоод хэргийн яам ямар ажил хийж хэрэгжүүлсэнээ тайлагналаа.
Үүнд, Дуут дохиогоор дураараа зорчихыг хязгаарласан тухай оруулсан байна.
Тодруулбал, “Тусгай дуут болон гэрлэн дохио” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох журам зөрчин замын хөдөлгөөнд оролцсон 183 зөрчлийг илрүүлж, 45 тусгай дуут болон гэрлэн дохио хураан, 78 жолоочийг нийт 4.272.000 төгрөгөөр торгож, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байхыг анхааруулан 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.
Автомашины утааны яндан, тээврийн хэрэгслийн шилний гэрэл нэвтрүүлэх чадвар бусад бүрэн бүтэн байдлыг шалгах “Техникийн хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд бүрэн бус улсын дугааргүй, улсын дугаарын тэмдэгтийг нуун далдалсан, бүдгэрсэн, арилсан, утаа ихтэй, өнгө үзэмжгүй зэрэг зөрчил гаргаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн улсын хэмжээнд 41.379 жолоочийг 872.268.100 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна