Нийслэлийн хэмжээнд гарах гэмт хэргийн гаралтын тоо буурч байна хэмээн цагдаагийн газраас мэдээлж байсан. Гэхдээ сүүлийн үед гэмт хэргийн гаралт буурах бус нэмэгдэж байгаа хэмээн иргэд хэлж байна.
Мөн хүн алга болох явдал цөөнгүй байгаа аж.
2016 оны аравдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ба хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч 1 ширхэг, өмдний тэлээний байж болзошгүй төмөр горхи 6 ширхэг гэх зэрэг эд зүйлс олдсон байна.
Дээрх нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандахыг хүссэн байна.
Холбоо барих утас: 94945409, 89003747
Сэтгэгдэл байхгүй байна