• Эхлэл
  • Ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгоно

Ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгоно

2016/11/03

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2016.11.02/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Ахмад настны нийгмийн хагмааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахманд настанд 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Эрүүл мэндийг сангийн бүрдэх эх үүсвэрийг тодорхойлж өгсөн хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь гэсний дараа агаарын бохирдлын төлбөрийн хоёр хувийг нэмэх гэсэн санал гишүүдийн дэмжлэг авч чадсангүй. Учир нь эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед зардал нэмэх саналуудыг дэмжих хэрэггүй гэж гишүүд үзжээ.


Сэтгэгдэл байхгүй байна